Нэг суулгац – Нэг ирээдүй!
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг 2021 оноос эхлэн улс орон даяар хэрэгжүүлж эхэлсэн.
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын албан хаагчид жил бүр Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд мод, бут, сөөг тарьж, арчилдаг бөгөөд энэ жилийн хувьд 160 хайлаас, 15 монос модыг тарьж ургууллаа.
Энэхүү өдөр бидэнд аюулгүй ажиллагааны заавар, тарьц зөв суулгах техник, шаардлагатай бусад багаж хэрэгслээр ханган ажилласан Налайх цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонд талархал илэрхийлье!
Бидний эх дэлхийгээ хайрлаж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийдэг өдөр бол "Бүх мод тарих өдөр!" юм. Бидний тарьсан нэг мод ирээдүйд амьдралын эх булаг болох ус, агаар, хөрсийг хамгаалж, байгаль орчны тэнцвэрийг хадгалахад үнэтэй хувь нэмэр оруулдаг.
Хүн бүр жилд дор хаяж нэг мод тарьснаар:
Иймд Нийслэлийн Нутгийн захиргааны байгууллагууд, ААН, иргэд та бүхнийг "надад Хамаатай" аянд нэгдэхийг уриалж байна.
Холбоосууд