Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо.

Хан-Уул дүүрэгт 640 хүүхдийн суудалтай сургууль ашиглалтад орлоо.

Нийтэлсэн огноо: 2025-09-16

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар баригдсан тус сургуулийн барилга нь нийт 17382.0 ам.метр талбай бүхий зоорьтой, гурван давхар, хоёр блок барилга юм. Түүнчлэн спорт заал, урлагийн заал, хичээлийн анги танхимууд, багш нарын өрөө, эмчийн өрөө, ажилчдын амралтын өрөө болон бусад өрөө тасалгаанаас бүрдсэн зохион байгуулалттай.

Мөн гадна тохижилтын хувьд хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, чийрэгжүүлэх тоног төхөөрөмж болон явган хүний зам талбай болон авто зогсоолыг төлөвлөн гүйцэтгэсэн.

Тус барилгын ажлыг "Билгүүн монгол констракшн" ХХК хийж гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техник хяналтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС