Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Үндсэн хуулиа баталсны 100 жилийн ой тохиож буй энэ өдрүүдэд төрийн байгууллагын бүх шатны албан хаагчдад сургалт зохион байгуулахаар болсон.
Монгол Улсын Үндсэн хуулийн түүхэн ач холбогдол, төрт ёсоо дээдлэх, үндсэн хуульт төрийн байгуулал, хууль ёсоо дээдлэх үзэл санааг түгээх сургалт Нийслэлийн Өмчийн харилцааны газарт боллоо. Энэхүү сургалтыг Хууль зүйн доктор Б.Өлзийсайхан удирдан зохион байгуулж байна.
Монгол Улсын Их Хурал Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг 2023 онд баталсан билээ.
Холбоосууд