Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Өрхийн эмнэлгийн барилгыг хувьчлах нээлтэй дуудлага худалдаанд урьж байна.

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны Өрхийн эмнэлгийн барилгыг хувьчлах нээлтэй дуудлага худалдаанд урьж байна.

      1.БАРИЛГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:       

      Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Төмөр замын 361-р гарамд  байрлах Өрхийн эмнэлгийн барилга нь 2007 онд өрхийн эмнэлэгийн зориулалтаар баригдаж ашиглалтад орсон. Барилга нь 108 м2 талбайтай,  514 м2  эзэмшил газартай, цутгамал бетон суурь, тоосгон ханатай, шувуу нуруу бүхий төмөр дээвэртэй, төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдсон, төвлөрсөн  цахилгаанд холбогдсон чанар байдал нь сайн  барилга юм.  

       2. ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ:

       хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар хувьчлах нээлттэй дуудлага худалдааны анхны үнийг 45,700,000.00 (дөчин таван сая долоон зуун мянга) төгрөгөөр тогтоосон.

       ДЭНЧИНГИЙН ХЭМЖЭЭ:

       худалдах доод үнийн 20 хувь буюу 13,400,000.00 (арван гурван сая дөрвөн зуун мянга) төгрөг.

       ҮНЭ ӨСГӨХ:

       үнэ өсгөх шатлал 5,000,000.00 (таван сая) төгрөг;        

       3. ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ:      

1

Дуудлагын худалдаа болох хугацаа

2026 оны 09 дүгээр сарын 11ий өдрийн 14.00 цагт

2

Дуудлагын худалдаа болох газар

Нийслэлийн засаг захиргааны Хангарди цогцолбор Б блок 2 давхар 201 тоот

 

3

Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл

Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө.

4

 Дэнчинг байршуулах данс

Хүлээн авагч байгууллага:

Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Дансны дугаар:

Нийслэлийн Төрийн сан 100200000961

 

5

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хаяг, регистрийн дугаар

Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, “Сити тауэр”-8/1, 3 дугаар давхар

РД: 2576589

      4. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ

      Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг битүүмжлэн 2026 оны 09 дүгээр сарын 11ий өдрийн 10.00 цаг хүртэл  Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд байрлах САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.

      Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.

      Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Дуудлагын худалдаанд оролцох хүсэлт (хүсэлтийг байгууллага дээр ирж бөглөнө)
  • Дэнчин төлснийг нотлох баримтын эх хувь
  • Хувь хүн бол Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Хуулийн этгээд бол Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, төлөөлөн оролцох этгээдийн итгэмжлэл болон Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргээс бүрдэнэ.

       5. МЭДЭЭЛЭЛ АВАХ

    Хувьчлах барилга байгууламжийг газар дээр нь очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn цахим хуудас болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнөөс авна уу.

 

Лавлах утас: (11)-31-05-80