1.БАРИЛГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА:
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Зүүн салааны 3 замын уулзвараас хойш 1.5 км зайд Нийслэлийн ерөнхий боловсролын 104 дүгээр сургуулийн баруун талд байрлах Ахуйн үйлчилгээний барилгыг гэр хорооллын оршин суугчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд Японы нийгмийн хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар халуун ус, ахуйн үйлчилгээний зориулалтаар баригдаж 2011 онд ашиглалтад орсон.
Барилга нь 300 м2 талбайтай, угсармал төмөр бетон суурьтай, тоосгон ханатай, угсармал төмөр бетон хучилттай, хавтгай хар цаасан дээвэртэй, дан барилга ба төвлөрсөн цахилгаан, цэвэр, бохир усны төвлөрсөн шугамд холбогдсон, нам даралтын уурын зуухаар халдаг. Барилга нь энгийн засалттай бөгөөд чанар байдлын дүгнэлтээр “Дунд” гэсэн дүгнэлт гарсан.

2. ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ АНХНЫ ҮНЭ:
хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллагаар хувьчлах нээлттэй дуудлага худалдааны анхны үнийг 67,100,000.00 (жаран долоон сая нэг зуун мянга) төгрөгөөр тогтоосон.
ДЭНЧИНГИЙН ХЭМЖЭЭ:
худалдах доод үнийн 20 хувь буюу 13,420,000.00 (арван гурван сая дөрвөн зуун хорин мянга) төгрөг.
ҮНЭ ӨСГӨХ:
үнэ өсгөх шатлал 5,000,000.00 (таван сая) төгрөг;
3. ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ МЭДЭЭЛЭЛ:
| 1 |
Дуудлагын худалдаа болох хугацаа |
2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 14.00 цагт |
| 2 |
Дуудлагын худалдаа болох газар |
Нийслэлийн засаг захиргааны Хангарди цогцолбор Б блок 2 давхар 201 тоот |
|
3 |
Худалдах, худалдан авах гэрээний ерөнхий нөхцөл |
Худалдан авагч нь дуудлагын худалдаагаар авсан эд хөрөнгийн үнийг 14 хоногийн дотор төлнө. |
| 4 |
Дэнчинг байршуулах данс |
Хүлээн авагч байгууллага: Нийслэлийн Өмчийн харилцааны газар Дансны дугаар: Нийслэлийн Төрийн сан 100200000961 |
|
5 |
Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хаяг, регистрийн дугаар |
Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу /14200/, “Сити тауэр”-8/1, 3 дугаар давхар РД: 2576589 |
4. ДУУДЛАГЫН ХУДАЛДААНД ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХ
Дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийг битүүмжлэн 2026 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10.00 цаг хүртэл Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнд байрлах САНАЛЫН ХАЙРЦАГ-т хийнэ.
Хугацаа хоцорсон хүсэлтийг хүлээн авах боломжгүйг анхаарна уу.
Дуудлагын худалдаанд оролцохыг хүсэгчид нь дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
5. МЭДЭЭЛЭЛ АВАХ
Хувьчлах барилга байгууламжийг газар дээр нь очиж үзэж болох бөгөөд барилгын талаарх мэдээлэл, дуудлагын худалдаанд оролцох хүсэлтийн маягтыг www.umch.ub.gov.mn цахим хуудас болон Нийслэлийн Өмчийн харилцааны газрын 305 тоот өрөөнөөс авна уу.
Лавлах утас: (11)-31-05-80
Холбоосууд