Нийслэлийн Амгалан амаржих газрын 1 давхарт

Нийслэлийн Амгалан амаржих газрын 1 давхарт "Ус, ундааны автомат машин" зориулалттай талбайн түрээслэгч сонгон шалгаруулах зар

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

 

Түрээслэх талбайн зориулалт

Байршил

 

Талбайн хэмжээ

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

1

Ус, ундааны автомат машин

БЗД, 13-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Нийслэлийн Амгалан амаржих газар, 1 давхарт

2 м.кв

1 м.кв нь 45,000.00 (дөчин таван мянга) төгрөг /ашиглалтын зардал ороогүй дүнгээр/

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Нийслэлийн Амгалан амаржих газар, 2 давхарт, 215 тоот, Утас:88976663

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл: Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ийн дагуу сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Анхаарах зүйлс

 

  • Материалыг зарласан хугацаанд иргэн, хуулийн этгээдийн нэр, байршил, холбоо барих утасны дугаар, зориулалт, бүрдүүлсэн материалын жагсаалт тус бүрийг дугтуйны гадна талд бичиж, товьёг хийж битүүмжилсэн хэлбэрээр 2 хувь ирүүлнэ.
  • МАТЕРИАЛ ДУТУУ БОЛОН ХУГАЦАА ХОЦОРЧ ИРҮҮЛСЭН ТОХИОЛДОЛД ҮЛ МАРГАХ ЖУРМААР ХАСНА.
  • Эрхэлсэн үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн, туршлагатай, санхүүгийн чадвартай гэдгээ оролцогч өөрөө нотолж, ирүүлсэн материалын бүрдэл болон үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.
  • Материалыг бүрэн ирүүлсэн, тавигдах шаардлагыг хангасан нэг оролцогчийг шалгаруулна.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2026 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 17:00 цаг хүртэл

Материал нээх хугацаа, хаяг байршил

2026 оны 08 дугаар сарын 14-ний өдөр

Материал нээх хугацааг сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалын дугтуйн гадна талд байх утасны дугаараар мэдэгдэнэ.

Улаанбаатар хот, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Бага тойруу-1, Хөвсгөл лейк сити товер- 8/1, 3 давхарт Нийслэлийн өмчийн харилцааны газрын 302 тоот, хурлын зааланд.

Мэдээлэл авах цахим хаяг, утас

Нийслэлийн өмчийн харилцааны газар

Цахим хуудас:  www.umch.ub.gov.mn

Утас: 98109717

Нийслэлийн Амгалан амаржих газар

Утас: 88976663

 

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэн

Хуулийн этгээд

Иргэний үнэмлэхийн лавлагаа /и монголиа/

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /и монголиа/

Сүүлийн 6 сарын харилцагч банкны хураангуй дансны хуулга /үлдэгдэл, үйл ажиллагааг хэвийн явуулах чадварыг нотлох тогтмол орлого/

-

Татварын тодорхойлолт /татварын өр төлбөргүй байх/

Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн сүүлийн 6 сарын тодорхойлолт

  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт,
  • Иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байгаагүй талаар шүүхийн лавлагаа, тодорхойлолт
  • Хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт,
  • Хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлагын иргэний хэрэгт хариуцагчаар татагдаж байгаагүй талаар шүүхийн лавлагаа, тодорхойлолт /Шүүхийн тусгай архивын тодорхойлолт/

Бүтээгдэхүүний төрөл, үнийн санал

/Сургуулийн орчинд Эрүүл мэндийн сайдын 2021 оны 06 сарын 15-ны өдрийн А/370 дугаар тушаалын хавсралтаар баталсан бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглоно./

Үйл ажиллагааг хэрэгжүүлэх төсвийн тооцоолол (түрээсийн төлбөр болон бусад зардлыг хэрхэн төлөх талаар орлого, зарлагыг тооцсон үндэслэлтэй тооцоолол байх)

Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй санхүүгийн тооцоолол болон шалгарсан иргэн, байгууллага үйл ажиллагааг хэрэгжүүлэх талбайн өдөр тутмын цэвэрлэгээ үйлчилгээ, аюулгүй байдал, зохион байгуулалтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллах тул энэ талар хийх ажлын төлөвлөгөө

Үйл ажиллагааны танилцуулга, ижил төстэй ажлын туршлагын талаарх мэдээлэл, түүнийг нотлох нотломж (харилцагч байгууллагын тодорхойлолт, гэрээ, гэрээ дүгнэсэн акт, тооцоо нийлсэн актын хуулбар, бусад баримт)

Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийн хуулбар, нийгмийн даатгал төлсөн байдал, хэрэгжүүлэх чиг үүргийн талаарх мэдээлэл

Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт, фото зураг

Түрээслэх үнийн санал албан хүсэлтээр (сонгон шалгаруулалтын үнийг олон нийтэд ил мэдээлэхэд татгалзах зүйлгүй тухай албан бичигт тусгах)

Түрээслэх талбайтай заавал очиж танилцсан байх, түүнийг нотлох баримт.