2026 оны 06 сарын 15-наас 21-ний өдрүүдэд Олон улсын эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн 7 хоног тохиож байна. Үүнтэй холбогдуулан "ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРҮҮЛ МЭНД ЧУХАЛ" уриатай 7 хоногийн цахим мэдээлэл сурталчилгааны аяныг өрнүүлж байна.

Монгол хүний дундаж наслалт 2025 онд улсын хэмжээнд 72.1 болж нэмэгдсэн байна. Хүйсээр харуулбал эрэгтэйчүүдийн дундаж наслалт 68.2 жил эмэгтэйчүүдийнх дундаж наслалт 77.3, байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9.1 жил байна.

Хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан зонхилон тохиолдох халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог 2022 оны 05 дугаар сарын 01-нд эхлүүлж, 2025 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд зохих хүн амын 51.1% буюу 1,727,428 иргэнийг хамруулсан байна. Үзлэгт хамрагдсан иргэдийн 43.3% нь эрэгтэйчүүд, 56.7% нь эмэгтэйчүүд байна.

Иймд иргэд та бүхэн эрүүл мэндийн мэдлэг, дадлыг төлөвшүүлж, эцэг эхчүүдийн хөвгүүдийнхээ эрүүл мэндэд хандах хандлагын асуудалдаа онцгойлон анхаарахыг уриалж байна.
#нийслэлийнөмчийнхарилцааныгазар #эрэгтэйчүүдийнэрүүлмэндчухал #цахимаян
Холбоосууд