Албан хаагчдын орон сууцны барилга барих урилга

Албан хаагчдын орон сууцны барилга барих урилга

      Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, 3004м2 талбайтай өөрийн эзэмшлийн газар дээр албан хаагчдын 108-130 айлын орон сууцны барилгыг өөрийн хөрөнгөөр барих компанийг шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Ерөнхий мэдээлэл

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг

Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 17 цаг

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлага болон ажиллах хүчний мэдээлэл  

Төслийн танилцуулга

               * албан хаагчдад олгох 65 айлын үнийн санал

               * төслийн тооцоолол

               * ашиглалтад оруулах хугацаа гэх мэт тооцож ирүүлэх

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл/

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 1 жилийн харилцагч банкны дансны хуулга, 2024 оны санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өр төлбөргүй талаарх тодорхойлолт /хуулийн этгээд болон хуулийн этгээдийн удирдлага/

Материал нээх хугацаа, хаяг байршил

Нийслэлийн Өмчийн Харилцааны газрын хурлын зааланд