Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болон сургууль, цэцэрлэгийн зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалахад онцгой анхаарал хандуулахыг Та бүхнээс хүсэж байна.

Жолооч та:

- Замын хөдөлгөөнд оролцохдоо ялангуяа сургууль, цэцэрлэгийн бүс, орон сууцны хороолол, тоглоомын талбай зэрэг хүүхэд гэнэт гарч ирж болзошгүй орчинд ямагт анхаарал, болгоомжтой байж, хурдаа тохируулан зорчино уу.

Хүүхдийн амь нас, эрүүл мэнд бол хамгийн үнэ цэнтэй зүйл гэдгийг үргэлж санаж, хариуцлагатай жолооч байцгаая.

Эцэг эх, асран хамгаалагч та:

- 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гарахыг хэзээ ч бүү зөвшөөрөөрэй.

- Хүүхдээ заавал явган хүний гарцаар гаргаж, зам хөндлөн гарахдаа гараас нь сайтар барьж, хоёр тийшээ сайтар харуулж, хамтдаа анхаарал болгоомжтой зорчоорой.

- Хүүхэдтэйгээ замын хөдөлгөөний дүрэм, аюулгүй байдлын талаар байнга ярилцаж, зөв дадал бий болгоход анхаараарай.

Хүүхдийн аюулгүй байдал – бид бүгдийн хариуцлага юм.

“Хүүхдийн төлөө "За" гэж хэлсэн бол заавал хийе”

#нийслэлийнөмчийнхарилцааныгазар #хүүхэдхамгаалал #ХүүхдийнТөлөөЗа