"Хүүхдийн сайн сайхны төлөө Дэлхийн улс орнуудын чуулга уулзалт" Швейцар Улсын Женев хотноо анх 1925 онд чуулж, жил бүрийн 6 дугаар сарын 1-ний өдрийг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хэмээн зарлаж, дэлхийн улс орнуудыг уриалсан байдаг.
Мөн онд Их зохиолч Д.Нацагдорж, түүний үйлс зорилго нэгтэй нөхдийн санаачилга, хичээл зүтгэлээр анх Монгол Улсад Хүүхдийн байгууллага үүсч хөгжсөн түүхтэй.
1959 онд 11-р сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей #Хүүхдийн_эрхийн_тунхаглалыг баталсан бөгөөд тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасан.
# Дээрх тунхаглалыг улам баталгаажуулах хүрээнд 1989 оны 11-р сарын 20-ны өдрийн НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар #Хүүхдийн_эрхийн_тухай конвенц батлагдаж, түүнд дэлхийн 191 орон нэгдэн орсон.
#Монгол_улс жил бүрийн зуны сарын эхэн буюу 6-р сарын нэгнийг #Хүүхдийн_баярын_өдөр болгон 1952 оны тэртээгээс тэмдэглэж эхэлсэн. Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг юм.
Холбоосууд