МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ

ДАРААХ 3 БАЙРШИЛД ТҮРЭЭСЛЭГЧ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Түрээслүүлэх эд хөрөнгийн танилцуулга

1.     Чингэлтэй дүүргийн 18-р хороонд байрлах хуучнаар “Үйлст нэгтэн” өрхийн эмнэлгийн хуучин байр 150 мкв талбайг “Үйлдвэрлэл үйлчилгээ, өдөр өнжүүлэх, бусад” чиглэлээр

2.     Баянзүрх дүүргийн 7-р хороонд байрлах Сансар зочид буудлын хажууд байрлах 35,65 мкв талбайг “Албан тасалгаа, үйлдвэр үйлчилгээ, бусад” чиглэлээр

3.     Хан-Уул дүүргийн 4-р хороо Наадамчдын зам 1200 Арцатын ам Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборын Б хэсгийн 1-р давхарт “Кофе шоп”-ийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах түрээслэгчийг тус бүр сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцохыг урьж байна.

 

Сонгон шалгаруулалтын ерөнхий мэдээлэл

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах эцсийн хугацаа

2024 оны 05 дугаар сарын 13 -ны өдрийн 9:00 цагт

Материал хүлээн авах, мэдээлэл авах хаяг

Нийслэлийн Өмчийн харилцааны газар

Утас: 328133

Эд хөрөнгө түрээслүүлэх үнийн доод хэмжээ

(ашиглалтын зардал ороогүй дүнгээр)

1 мкв нь 15000 (Арван таван мянган )төгрөг

Түрээслэгчийг сонгон шалгаруулах зааврын талаарх товч мэдээлэл

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 65 дугаар тогтоолоор баталсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шалгаруулна

·         Материалыг битүүмжлэн гадна талд товъёог үйлдэн ирүүлнэ.

·         Материал дутуу болон хугацаа хоцорч ирүүлсэн тохиолдолд хүлээн авахгүй.

·         Ирүүлсэн материалын үнэн зөвийг оролцогч бүрэн хариуцна.

Оролцогчдын бүрдүүлж ирүүлэх материал

Иргэн

Хуулийн этгээд

Иргэний үнэмлэхний хуулбар

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, эрх бүхий байгууллагаас олгосон үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Үйл ажиллагааг эхлүүлэх санхүүгийн чадварыг нотлох баримт (сүүлийн 6 сарын харилцагч банкны дансны хуулга, сүүлийн 1 жилийн санхүүгийн тайлан, татвар, нийгмийн даатгалын тодорхойлолт зэрэг)

Төсвийн тооцоолол

Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх мэдээлэл (өмнө нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт ирүүлбэл давуу тал болно)

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбарыг нотариатаар баталгаажуулсан байх, нийгмийн даатгал төлсөн байдал

Үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалт,( фото зургийн хамт)

Түрээслэх эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалтыг хэрхэн сайжруулах тухай үндэслэлтэй төсөл гаргасан бол давуу тал болно.

Материал нээх хугацаа, хаяг байршил

2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр

Нийслэлийн өмчийн харилцааны газрын хурлын заал