1. Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн “Ж” блок барилгын нээлттэй дуудлагын худалдаа 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зарлагдаж, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нээлттэй дуудлагын худалдаагаар дуудагдсан. Дуудлагын худалдааны анхны үнэ 1,920,014,738.00 төгрөг / Дэнчингийн хэмжээ 192,001,473.80 төгрөг / байсан.
Тус дуудлагын худалдаанд дэнчин төлж 1 иргэн, 1 аж ахуйн нэгж оролцсон бөгөөд 1,960,014,738.00 /нэг тэрбум есөн зуун жаран сая арван дөрвөн мянга долоон гучин найм/ төгрөгөөр Аж богд трейд ХХК-д худалдаалагдлаа.
2. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Циркийн зүүн талд байрлах 1А байр, 1 дүгээр орц, 1 тоот орон нээлттэй дуудлагын худалдаа 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зарлагдаж, 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нээлттэй дуудлагын худалдаагаар дуудагдсан. Дуудлагын худалдааны анхны үнэ 244,295,276.00 төгрөг / Дэнчингийн хэмжээ 24,429,527.60 төгрөг / байсан.
Тус дуудлагын худалдаанд дэнчин төлж 6 иргэн оролцсон бөгөөд 334,295,276.00 /Гурван зуун гучин дөрвөн сая хоёр зуун ерэн таван мянга хоёр зуун далан зургаан/ төгрөгөөр иргэн Б.Л-д худалдаалагдлаа.
Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо 4 дүгээр байрны 3 тоот бүхий 2 өрөө, 46 м.кв талбайтай орон сууцны дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирээгүй бөгөөд дахин дуудлага худалдааг 2025 оны 10 дугаар сарын 02-ний өдөр зарлагдана.
Холбоосууд