Архи, согтууруулах ундаа, тамхины хэрэглээг бууруулж, зөв дадлыг хэвшүүлэх зорилгоор НЗДТГ-аас “Хүүхдийн төлөө-миний сонголт” аяныг тавдугаар сарын 20-ны өдрөөс 30 хоногийн хугацаатай хэрэгжүүлж байна.. Уг аяны хүрээнд тамхи болон дам тамхидалт, архи, согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний улмаас хүний эрүүл мэнд, амь насанд учирч болох эрсдэл, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж, хууль тогтоомжийг сурталчлах, нийгэмд зөв дадал, хэвшлийг бий болгох зорилготой юм.
Иймд иргэд, та бүхнийг архи, тамхинаас татгалзаж, сонголтоо зөв хийж, эрүүл ирээдүйг хамтдаа бүтээлцэхийг уриалж байна.
Хүүхдийг архи, тамхинаас хамгаалъя — Тэдний ирээдүй биднээс хамаарна!
Холбоосууд