Мэдээ

Мэдээ

2022 онд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт орсон, авлигын хэрэгт оногдуулах ялын бодлого чангарсан ба 22.4-р зүйл Нийтийн албан тушаалтан хахууль авах тэр дундаа 22.4.3-т улс төрд нөлөө бүхий этгээд зохион байгуулалтай бүлэг уг гэмт хэргийг үйлдсэн бол нийтийн албанд бүх насаар ажиллах эрхийг хасах, 12-20 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан. Мөн улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэмт хэргүүдэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхийг хязгаарласан.- Үзэх