АВЛИГЫН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

АВЛИГЫН ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ

............................................

Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 87 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ. Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 65 хэрэг, хахууль авсан, хахууль өгсөн 22 хэрэг байна.

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрүүдэд анхан шатны шүүхээр 7 хүнд холбогдох 3 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс 7 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан.

https://prosecutor.mn/post/113251