🔴ШИЙДВЭР

🔴ШИЙДВЭР

⚖️АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛ АШИГЛАХ ЭРХ ОЛГОСОН ЭТГЭЭДЭД ХОЛБОГДОХ ХЭРГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ

Э.Чулуунцэцэг Н.Бактер нар нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үйлдлээрээ санаатай нэгдэж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж 2024 оны 5 дугаар сард түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах гэрээг баталж, мөн карьер түр ашиглуулах тухай захирамж гаргаж нэр бүхий газраас түгээмэл тархацтай ашигт малтмал буюу хайрга элс ашиглах зөвшөөрлийг Ө ХХК-д олгож давуу байдал бий болгосны улмаас байгаль орчинд 39 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт тус тус холбогдож прокуророос яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шүүгдэгч Э.Чулуунцэцэг, Н.Бактер нарыг бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгож эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, иргэний хариуцагч Ө ХХК гэмт хэргийн хор уршиг болох техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн болохыг дурдаж, тус гэмт хэргийн хохиролд 39 сая төгрөгийг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 78 сая төгрөгийг Ө ХХК-с гаргуулж холбогдох байгууллагын дансанд оруулахыг тус аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэлээ.

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 07-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААН

Иргэний хариуцагч: https://www.facebook.com/content/insights/...

Шийдвэрийг бүрэн эхээр нь дараах бичлэгээс үзнэ үү. ҮЗЭХ

#шүүхийн_суваг