Прокурорын байгууллага 2026 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан Авлигын гэмт хэрэгтэй холбоотой яллах дүгнэлт үйлдсэн 92 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ. Үүнд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 67 хэрэг, хахууль авсан, хахууль өгсөн 24 хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 1 хэрэг байна.
Нийслэлийн болон Ховд аймгийн прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт буюу 2026 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 5 дугаар сарын 08-ны өдрүүдэд анхан шатны шүүхээр 9 хүнд холбогдох 5 хэргийг шүүхээр шийдвэрлүүлж, шүүхээс 9 хүнийг авлигын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулсан байна.
Холбоосууд