🔴ШИЙДВЭР

🔴ШИЙДВЭР

⚖️НИЙТИЙН АЛБАНД ТОМИЛОГДОХ ЭРХИЙГ 2 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ХАСАЖ, 5.4 САЯ БОЛОН 8 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОХ ЯЛ ОНОГДУУЛАН ШИЙДВЭРЛЭЛЭЭ -ҮЗЭХ

Ж.Алтангэрэл нь нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа өөрийн хамаарал бүхий этгээд П.Х-д давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түүнийг заал зохион байгуулагчийн албан тушаалд томилж 40 сарын хугацаанд 43,2 сая төгрөгийн цалин олгож давуу байдал бий болгосон, мөн үргэлжилсэн үйлдлээр өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгох зорилгоор ажилтан Н.Гантулгаар Н ХХК-руу дэмжлэг хүсэх тухай албан бичгийг хүргүүлж, дэмжиж ажиллах тухай хариу албан бичгийн хүрээнд 8 сая төгрөгийг Н.Гантулгаар дамжуулан хувьдаа авч өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт, харин Н.Гантулга нь өөрийн шууд удирдлага болох Ж.Алтангэрэлийн албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийх зорилгоор албан бичгийг боловсруулан төлөвлөж, батлуулан тус 8 сая төгрөгийг Ж.Алтангэрэлд өгч түүнд давуу байдал бий болгоход дэмжлэг үзүүлж хамжигчаар хамтран оролцсон хэрэгт тус тус холбогдож прокурор яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд тус хэрэг Авлигын эсрэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө үйлдэгдсэн болохыг харгалзан шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэн ял оногдууллаа.

Шүүгдэгч Ж.Алтангэрэл нь Н ХХК-с авсан 8 сая төгрөгийг зохих дансаар дамжуулалгүй хувьдаа авч байгууллагын засварт зарцуулсан үйлдэл нь холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн, мөн төрийн зохих байгууллагын албан ёсны зөвшөөрөлгүй өөрийн хамаарал бүхий этгээд П.Х-г ажилд томилсон, тус гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр хамтран зохион байгуулж нийтийн албан тушаалтан албан үүрэг бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 8 сая төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Н.Гантулга нь өөрийн шууд удирдлага болох Ж.Алтангэрэлд дэмжлэг үзүүлж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг гүйцэтгэж хамтран гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж 5,4 сая төгрөгөөр торгох ялаар тус тус оногдуулж шийдвэрлэлээ

БАЯНХОНГОР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН 2026 ОНЫ 05 ДУГААР САРЫН 27-НЫ ӨДРИЙН ШҮҮХ ХУРАЛДААН

Шийдвэрийг бүрэн эхээр нь дараах бичлэгээс үзнэ үү.

#шүүхийн_суваг