Авлигатай тэмцэх чиглэлээр хэрэгжүүлж ирсэн бодлого, үйл ажиллагааны үр дүн, тулгамдаж буй асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох, цаашдын бодлого, эрх зүйн орчин, авлигатай тэмцэх арга барилыг боловсронгуй болгох шинэлэг санал, шийдлийг дэвшүүлэх, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх зорилгоор “Авлигын эсрэг бодлого, үйл ажиллагааны шинэчлэл” эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааныг зохион байгуулав.
Уралдаанд их, дээд сургуулийн багш, чөлөөт судлаач, практик байгууллагын ажилтан, магистр, докторын түвшний оюутнуудын дунд зохион байгуулсан ба уралдаанд 117 хүн дангаараа болон хамтран оролцож, 87 бүтээл ирүүллээ.
Уралдааны шүүгчээр нийгэм, эдийн засгийн салбарын багш, судлаач, практик байгууллагын төлөөлөл ажиллаж, оролцогчдын нэр, хувийн мэдээллийг нууцалж кодлосон бүтээлүүдийг удирдамжид заасан шалгуур, дүрмийн дагуу үнэлж, шүүгч тус бүрийн өгсөн үнэлгээний нийлбэрээр дүнг гаргав.
“Авлигын эсрэг бодлого, үйл ажиллагааны шинэчлэл” эрдэм шинжилгээний бүтээлийн уралдааны
I байранд:
II байранд:
III байранд:
Тусгай байранд:
Эрдэм шинжилгээний бүтээлийн уралдаанд оролцсон эрдэмтэн, судлаач, багш, оюутан залуучууд нь “Авлигын эсрэг төрийн бодлого, институцийн шинэчлэл”, “Авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа”, “Технологид суурилсан авлигын эсрэг шийдэл”, “Төсөв, төрийн худалдан авах ажиллагаа, ил тод байдал”, “Мэдээлэгчийн хамгаалалт”, “Авлигын гэмт хэрэг ба мөрдөн шалгах ажиллагаа”, “Засаглал, төрийн алба, ашиг сонирхлын зөрчил”, “Эдийн засаг, нийгэм, аюулгүй байдалд үзүүлэх авлигын нөлөө”, “Олон улсын туршлага, харьцуулсан судалгаа”, “Авлигын судалгааны онол, арга зүй” 10 бүлэг сэдвийн хүрээнд судалгааг хийж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр цаашдын бодлого, эрх зүйн орчин, авлигатай тэмцэх арга барилыг боловсронгуй болгох шинэлэг санал, шийдлийг дэвшүүлсэн нь авлигыг үл тэвчих үзэл санаа, шударга ёсыг бэхжүүлэх, авлигын эсрэг бодлого, үйл ажиллагаанд бодит шийдэл боловсруулан нэвтрүүлэх шаардлагатай байгаа төдийгүй манай улсын шинжлэх ухааны салбарын төлөөлөл авлигатай тэмцэх үйл хэрэгт идэвхтэй оролцож, бодлогын шинэчлэлд үнэтэй хувь нэмэр оруулж буйн тод илэрхийлэл юм.

Холбоосууд