Авлигатай тэмцэх газраас авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэрэгтэй тэмцэх, шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээр иргэд, олон нийтийн авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх зорилгын хүрээнд эрхлэн гаргадаг “Шударга ёс” цуврал сэтгүүлийн 2026 оны эхний дугаарт эрдэмтэн, судлаач Та бүхнийг эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлэхийг урьж байна.
Эрдэм шинжилгээний бүтээл нь авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, авлигатай тэмцэх, шударга ёсыг бэхжүүлэх чиглэлээрх онолын болон практикийн тулгамдсан асуудлыг хөндсөн байна. Мөн тухайн асуудлын хандлага, эрх зүйн зохицуулалт, олон улсын болон дотоодын туршлагыг харьцуулан шинжилсэн, эсхүл бодлогын болон практик шийдлийг эрэлхийлсэн, шинжлэх ухааны арга зүйд тулгуурласан, эх сурвалжийг зохих журмын дагуу ашигласан, судалгаа шинжилгээний болон практик ач холбогдолтой байна.
Тус сэтгүүлд ирүүлэх эрдэм шинжилгээний бүтээл нь “Шударга ёс” онол, практик, арга зүйн сэтгүүлийг эрхлэн гаргах журмын 4 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байна.
Сэтгүүлд нийтлүүлэхээр ирүүлсэн бүтээл нь энэ журмын 4.2-т заасан шаардлагыг хангахгүй бол сэтгүүлийн редакцын зөвлөл шаардлага хангуулахаар зохиогчид буцаах ба дахин шаардлага хангахгүй бүтээл ирүүлсэн бол хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.
Үүнд:
Жич: Бүтээлийг 2026 оны 05 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл shudargayos@iaac.mn цахим хаягаар хүлээн авна.
Холбоо барих утас: 7011-2565
Холбоосууд