Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе

Үндэсний их баяр наадмын мэнд хүргэе

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Үндэсний их баяр наадмын халуун мэндийг Монголынхоо нийт ард түмэнд өргөн дэвшүүлье.

Хөх мөнх тэнгэрийн ивээл дор Монгол түмний хийморь сүлд өөдөө бадарч, хурдан хүлгийн туурай тэгширч, хүчит бөхийн уран мэх түмнийг баясган, мэргэн харваачдын сум цэцэндээ хүрэх өлзий ерөөл дүүрэн сайхан наадам болох болтугай.

Эв нэгдэл, өв соёл, төрт ёсны бахархлаа эрхэмлэн дээдэлсэн монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, өрх бүр инээд хөөрөөр дүүрэн сайхан наадаарай.

Монгол төр бат оршиж, Монгол наадам үеийн үед мөнхөд дэлгэрч, Монгол түмний хийморь сүлд үргэлж өөдөө байх болтугай.

Сайхан наадаарай!