Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 2026 оны 7 дугаар сарын 10-наас 20-ны өдрийг хүртэл бүх нийтээр амрах хуваарь батлагдсан.
Баяр наадмын өдрүүдэд иргэд, олон нийт та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо дүрэм, аюулгүй байдлын шаардлагыг чанд мөрдөж, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг урьдчилан шалган, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байхыг онцгойлон анхаарна уу.
Мөн бага насны хүүхэд, ахмад настан болон гэр бүлийнхээ аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөнд соёлтой, хариуцлагатай оролцон, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг уриалж байна.
Та бүхэн Үндэсний их баяр наадмаараа дэнж хотойтол, дэлгэр сайхан наадаарай.
Холбоосууд