Нийслэлийн Өмчийн харилцааны газрын

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын "Дээлтэй Монгол" өдөрлөг

Үндэсний хувцасны өдөр, “Дээлтэй Монгол” наадмыг тохиолдуулан Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хамт олон үндэсний өв соёл, зан заншлаа түгээн дэлгэрүүлэх, эх оронч үзэл, үндэсний бахархлыг төлөвшүүлэх зорилгоор “Дээлтэй Монгол” өдөрлөгийг зохион байгуулж байна.

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улсын 820 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жилийн ой, Үндэсний Их Баяр Наадмын хүрээнд “Үндэсний хувцасны өдөр”-ийг тохиолдуулан “Дээлтэй Монгол” наадмыг 2026 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна.

Монгол үндэсний хувцас нь ард түмний түүх, соёл, зан заншил, ур ухаан, өвөрмөц онцлогийг илэрхийлсэн үнэт өв билээ. Иймд нийт албан хаагчид, иргэд та бүхнийг үндэсний дээл, хувцсаараа гоён энэхүү арга хэмжээнд идэвхтэй оролцож, Монголынхоо баялаг өв соёл, өвөрмөц уламжлалыг хамтдаа түгээн дэлгэрүүлж, Үндэсний их баяр наадмын уур амьсгалыг хамтдаа бүтээхийг урьж байна.

#DeelteiMongol

#NationalCostumeDay

#Naadam2026

#MongolianCulture

#TraditionalClothing

#DiscoverMongolia

#ProudlyMongolian

#Heritage