“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ

Нийслэлийн Өмчийн харилцааны газрын хамт олон Шинэ Налайх цэцэрлэгт хүрээлэнд миндаль, улиас мод тарьж, байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх үйлсэд бодит хувь нэмрээ орууллаа.

https://www.facebook.com/share/r/18jrx6Neyc/

Мод тарих нь:

Агаарын бохирдлыг бууруулж, цэвэр агаараар амьсгалах орчныг бүрдүүлэх;

Хөрсний элэгдлээс сэргийлж, экологийн тэнцвэрийг хадгалах;

Ирээдүй хойч үедээ эрүүл, ногоон, тогтвортой орчныг өвлүүлэх;

Хотын өнгө үзэмжийг сайжруулж, иргэдийн амьдрах орчны чанарыг дээшлүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой юм.

Бидний тарьсан нэг мод — ирээдүйн амьдрал, цэвэр агаарын эхлэл юм.

“Нэг хүн – Нэг мод, Нэг байгууллага – Ногоон ирээдүй”