Мэдээллүүд

Хэвлэх

A/371 ЭРХ ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ

Бичсэн Super User on . Posted in Захирамж тогтоол

2014 оны 05 сарын 08 өдөр                                               дугаар А/371                                 Улаанбаатар хот
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэг, Монгол Улсын 2014 оны төсвийн тухай  хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2014 оны “Жагсаалт батлах, эрх шилжүүлэх тухай”  А/144 дүгээр тушаалыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Багануур дүүргийн боловсролын  байгууллагуудын барилгын их засварын ажлын жагсаалтыг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан засварын ажлын худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Багануур дүүргийн Засаг дарга М.Гончигжавт шилжүүлэн холбогдох хууль журамд нийцүүлэн 2014-2015 оны хичээлийн жил эхлэхээс өмнө чанартай, шуурхай зохион байгуулахыг  даалгасугай.
3. Засварын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс /Э.Ганхүү/, засварын ажлын зураг төсвийг боловсруулж, ажлын гүйцэтгэлд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар  /Л.Нарантуяа/-т, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т  тус тус даалгасугай.
 
 
 
 
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ                                                           Э.БАТ-ҮҮЛ
 
 
 
 
 
 

 
 
 
 
 
 
Нийслэлийн Засаг даргын 2014 оны
05 дугаар сарын 08- ны өдрийн
А/371 дүгээр  захирамжийн
хавсралт
 
 
 
 
 
БАГАНУУР ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛЫН  БАЙГУУЛЛАГУУДЫН
БАРИЛГЫН ИХ ЗАСВАРЫН АЖЛЫН ЖАГСААЛТ
 
 
      /сая төг/
Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил Хугацаа 2014 онд санхүүжих
1 131 дүгээр цэцэрлэгийн их засвар /БНД/ 2014 120,0
2 Гүн галуутай цогцолбор сургуулийн их засвар /БНД/ 2014 228,7
  НИЙТ   348,7