wrapper

Эрхэм зорилго: Төсвийн хөрөнгөөр бий болсон эд хөрөнгийг бүртгэх, нийслэлийн өмчийг нэмэгдүүлэх, өмч хувьчлалаар төсвийн орлогыг бүрдүүлэх,

                    Бүртгэлийн ажлын талаар:

 

·           Улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалт, замын сан, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр шинээр бий болсон эд хөрөнгийг эзэмшигч байгууллагын данс бүртгэлд тусгах,

·           Төсвийн хөрөнгөөр бий болсон барилга байгууламж, зам талбай, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг ашиглалтанд оруулах улсын комиссын бүрэлдхүүнд ажиллах, санал өгөх,

·           Монгол Улсын Их Хурлын шийдвэрээр нийслэлийн өмчид шилжин ирж байгаа эд хөрөнгийг хүлээн авах, бүртгэх, эзэмшигч байгууллагад хүлээлгэн өгөх,

·           Засгийн газар, яамд, нийслэлийн Засаг даргын хүрээнд хэрэгжсэн төсөл хөтөлбөрөөр бий болсон хөрөнгийг бүртгэх, /бий болсон хөрөнгийн эзэмшигч, ашиглагч нь тодорхойгүй/

·           Нийслэлийн Засаг даргын захирамжаар эрх шилжин ирсэн худалдан авах ажиллагааг зохион байгуулах,

·           Улсын, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт, замын сан, нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх болон хийгдсэн хөрөнгө оруулалтын ажлын судалгаа гаргах, 

·           Нийслэлийн өмчид шинээр бүртгэсэн эд хөрөнгөтэй холбоотой баримт бичгийг архивлах,

 

                 Өмч хувьчлалын ажлын талаар:

 

·           Нийслэлийн өмчөөс хувьчлах эд хөрөнгийн жагсаалт, хувьчлалын арга хэлбэрийн талаар холбогдох газруудаас санал авч, төсөл боловсруулж батлуулах,  

·           Нийгмийн салбарын байгууллагуудын менежментийн болон удирдлагын гэрээний биелэлтэнд хяналт тавих, дүгнэлт гаргах ажлыг зохион байгуулах, холбогдох шийдвэрийг хэрэгжүүлэх,

·           Менежментийн үр дүнг харгалзан хувьчлан авах этгээдийг сонгон шалгаруулах журам,  гэрээний үлгэрчилсэн төслийг холбогдох газруудтай хамтран боловсруулах, батлуулах, сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулах, гэрээ байгуулах,

·           Нийслэлийн Өмч хувьчлах комиссын хурлыг зохион байгуулах, шийдвэрийг хэрэгжүүлэх,

·           Нээлттэй дуудлагын худалдааг хууль, журмын дагуу зохион байгуулж явуулах, орлогыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх,

·           Хувьчлалтай холбоотой баримт бичгийг архивт шилжүүлэх.

ХАНДАЛТ

384086
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
105
376
481
2575
384086

Таны IP: 18.207.249.15