wrapper

Эрхэм зорилго:

Газрын үйл ажиллагаа, бодлого, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт тавих, дүн шинжилгээ хийн удирдлагыг мэдээллээр хангах, хууль тогтоомжийн хэрэгжилт, холбогдох шалгуур үзүүлэлтийг хянаж санал, зөвлөмж гаргах, нийслэлийн өмчийг түрээсийн гэрээгээр эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах, өмчийн ашиглалт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах, хяналт шалгалт хийх, нийслэлийн өмчийн мэдээллийн сан бүрдүүлэх, нийслэлийн өмчит байгууллагуудын хөрөнгийн хөдөлгөөний асуудалд хяналт тавих, нийслэлийн өмчтэй холбогдон гарсан зөрчил, маргааныг зохицуулах, нэхэмжлэгчээр оролцох, байгууллагын дотоод хяналтыг сайжруулах.

 

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:

 

 

·         Бодлогын зорилтын биелэлтийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллагын стратеги зорилт, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж, биелэлтэд хагас, бүтэн  жилээр хяналт шинжилгээ, үнэлгээ хийх,

·         Холбогдох хууль тогтоомж, тушаал, шийдвэр, албан даалгаврын хэрэгжилтэд сар бүр  хяналт шинжилгээ, үнэлгээ хийн  удирдлагыг мэдээллээр хангах,

·         Байгууллагын үйл ажиллагааны үр дүнг Гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт /KPI/-ээр үнэлэх ажлыг зохион байгуулах, удирдлагыг мэдээллээр хангах,

 

·         НИТХТ-ийн 2014 оны 65 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу нийслэлийн өмчийн эд хөрөнгийн түрээслэгчийг сонгон шалгаруулах, түрээсийн гэрээг байгуулах, гэрээг дүгнэх,

·         Нийслэлийн өмчийн дам болон шууд түрээсийн гэрээг коджуулан санхүүгийн программд нэгтгэж баталгаажуулан, гүйцэтгэлд хяналт тавих, орлогыг төвлөрүүлэх, 

·         Байгууллагаас зохион байгуулсан сонгон шалгаруулалт болон түрээсийн гэрээний биелэлтэд хяналт тавих,

·         Холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих,

·         Төрийн болон өмчийн бусад хэлбэрийн аж ахуйн нэгж байгууллага, иргэд түрээсээр эзэмшиж буй нийслэлийн өмчийн барилга байгууламжид хийх хөрөнгө оруулалтын зөвшөөрөл олгох, хянан баталгаажуулах ажлыг журамд заасны дагуу зохион байгуулах,

·         Нийслэлийн өмчийг эзэмшин үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийн өмч хөрөнгийн эзэмшилт, өөрчлөлт, захиран зарцуулалт, ашиглалт, хамгаалалтад эрх хэмжээний хүрээнд шалгалт хийн, зөрчлийг арилгах арга хэмжээ авах,

·         Байгууллагын тайлан балансад бүртгэлтэй барилга байгууламжийн эзэмшилт, ашиглалтад хяналт тавих,

·         Нийслэлийн өмчийн барилга байгууламж эзэмшигч, ашиглагчийн барилга байгууламжийн техникийн баримт бичгийг бүрдүүлэн улсын бүртгэлд бүртгүүлсэн эсэх, барилгын хувийн хэрэг хөтөлж, ашиглалтын хэвийн нөхцөлийг хангаж зориулалтын дагуу ашиглаж буй зэрэгт хяналт тавих, судалгаа гаргах, дүгнэлт, санал боловсруулж шийдвэрлүүлэх,

·         Урт цагаан үйлчилгээний төвийн эзэмшилт, ашиглалтад хяналт тавих,

 

·         Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллого, дахин үнэлгээний нийслэлийн хэмжээний нэгтгэлийг хийх,

·         Нийслэлийн өмчид хувийн хөрөнгө оруулалтаар болон үнэ төлбөргүй шилжин ирж байгаа хөрөнгийн нэгтгэл хийх,

·         Нийслэлийн өмчит болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн эцсийн санхүүгийн тайланг хүлээн авч нэгтгэх, үндсэн хөрөнгийн тодруулгыг шалган тулгалт хийх, мэдээллийн системд шаардлагатай өөрчлөлтийг хийлгэх, нэгдсэн мэдээлэл гаргах,

·         Өмчийн мэдээллийн системийн баазыг шинэчлэх, дүүргэлт хийлгэх, мэдээллийн системийн өгөгдлийг боловсруулж, эрх бүхий байгууллагуудаас баталсан маягтуудын дагуу мэдээ мэдээллийг гаргаж холбогдох байгууллагуудад хүргүүлэх,

·         Ажлын хэрэгцээ шаардлагын дагуу өмчийн төрөл бүрийн чиглэлийн мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа гаргах /хөрөнгийн нэр төрөл, хөдлөл өөрчлөлт, ААНБ, шинээр нэмэгдсэн болон хасагдсан, балансаас балансад шилжүүлсэн, данснаас хасагдсан, эх үүсвэрээр нь гэх мэт/ удирдлагыг иж бүрэн оновчтой мэдээллээр хангах,

·         Нийслэлийн өмчийн талаар лавлагаа олгох,

·         Байгууллагын цахим хуудсанд оруулах мэдээ, мэдээллийг цаг тухайд нь холбогдох хэлтэст хүргүүлэх,

 

·         Нийслэлийн өмчтэй холбоотой гарсан журам шинэчлэх, өөрчлөлт оруулах саналыг хянах, санал өгөх,

·         Өмч хувьчлалын дуудлага худалдааг холбогдох хэлтэстэй хамтран зохион байгуулж, хяналт тавих,

·         Данснаас хасах тээврийн хэрэгслийн дуудлага худалдааг зохион байгуулж хяналт тавих

·         Эргэлтийн бус хөрөнгийн хөдөлгөөн хийх комиссын хурлыг зохион байгуулах, хөрөнгийн хөдөлгөөний асуудлыг судлан хуралд санал оруулах, гарсан шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх

·         Үл хөдлөх хөрөнгийг дахин үнэлэх ажлын явцад илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах арга хэмжээг зохион байгуулах, баталгаажуулах ажлыг зохион байгуулах,

·         Нийслэлийн өмчтэй холбогдон гарсан зөрчил маргааныг шүүх, хууль хяналтын байгууллагад хянан шийдвэрлэхэд итгэмжлэл олгогдсон тохиолдолд төлөөлөн оролцох, шүүхэд тайлбар, холбогдох нотлох баримт гаргаж өгөх, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,

·         Татан буугдсан, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд орсон байгууллагуудад гарсан зөрчил, маргааныг судалж хуулийн дагуу шийдвэрлүүлэх,

·         Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн өмч хөрөнгийн холбогдолтой өргөдөл, гомдол, маргааныг судлах, холбогдох шийдвэр гаргуулах,

·         ERP системийн өргөдөл гомдлын программыг хариуцаж, шийдвэрлэлтэд хяналт тавих,

·         Маргаантай өмчийн асуудлыг шийдвэрлэсэн талаарх мэдээллийг холбогдох хэлтэст хүргүүлж мэдээллийн санд оруулах,

·         Данснаас хасах хөрөнгийн хөдөлгөөн зохицуулах төвийн үйл ажиллагаанд хяналт тавих

 

·         Хэлтсүүдэд хяналт шалгалт хийх, гарсан зөрчил дутагдлыг Удирдлагын зөвлөлд танилцуулах, зөрчлийг арилгуулах талаар зөвлөмж хүргүүлэх,

·         Шаардлагатай тохиолдолд албан хаагчийн жил, улирлын  гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг шалгаж удирдлагад танилцуулах.

ХАНДАЛТ

383991
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
10
376
386
2480
383991

Таны IP: 18.207.249.15