wrapper

           

 

Эрхэм зорилго: Төрийн албаны стандартын удирдлага, захиргааны болон хүний нөөцийн менежментийн үйлчилгээгээр хангах, байгууллагын дарга бусад албан тушаалтны хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд техник-зохион байгуулалтын дэмжлэг үзүүлэх, байгууллагын үйл ажиллагааны дотоод хяналтыг хэрэгжүүлэх замаар байгууллагын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх, газрын үйл ажиллагаа, бодлого, гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн явцад хяналт дүн шинжилгээ хийх, удирдлагыг мэдээллээр хангах, хууль тогтоомжийн хэрэгжилт, холбогдох шалгуур үзүүлэлтийг хянаж санал, зөвлөмж гаргах, Төсвийн тухай, Төсвийн шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах, байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагааг зохион байгуулж, газрын хэвийн ажиллах нөхцлийг бүрдүүлэх. 

Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:

 

·           Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, эдийн засаг нийгмийн зорилтууд, нийслэлийн өмчийн харилцааны талаар гарсан бодлого, шийдвэр, хууль тогтоомжийн хэрэгжилт, биелэлтийн явц, үр дүнг тодорхойлох,

·           Төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлага бодлого, чиглэлийг боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, төрийн албан хаагчдын сахилга дэг журам, ёс зүйн хэм хэмжээг сахиулах, хүн хүчний нөөцийг зөв байршуулах, хүний хөгжлийг дээдэлсэн менежмент явуулах, хүний нөөцийн нэгдсэн системд мэдээллийг тогтмол шинэчлэн оруулах,

·           Засгийн Газрын мөрийн хөтөлбөр, нийслэлд хэрэгжиж буй үндэсний болон дэд хөтөлбөр, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн Засаг дарга  болон бусад холбогдох дээд байгууллагаас гаргасан шийдвэрүүдийн биелэлтийг гаргах,

·           Байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг бодлогын баримт бичигтэй уялдуулан  боловсруулах, гүйцэтгэлийн зорилт, шалгуур үзүүлэлтийг тогтоох, батлуулах, хэрэгжилтийг  ханган ажиллахад хяналт тавих, тайлан гаргах,

·           Санхүү эдийн засгийн таатай нөхцлийг бүрдүүлж, нягтлан бодох бүртгэлийн хяналтын механизмыг боловсронгуй болгож удирдлагыг иж бүрэн оновчтой мэдээллээр хангах, холбогдох хуулийг хэрэгжүүлэн, төсөв зохион батлуулах, батлагдсан төсвийн дагуу хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх боломжийг судалж зохион байгуулах,

·           Нягтлан бодох бүртгэлийг олон улсын стандартад нийцсэн нэгдсэн программаар хөтлөх, өмч хөрөнгийн хадгалалт, хамгаалалтад бүртгэлээр тавих хяналт, санхүүгийн дотоод хяналт шалгалтыг сайжруулах,

·           Эргэлтийн бус хөрөнгийн хөдөлгөөн хариуцсан комиссын шийдвэрээр татан төвлөрүүлсэн хөрөнгөд үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулах,

·           Нийслэлийн өмчид ноогдох ногдол ашиг, түрээсийн төлбөр, өмч хувьчлалаар олсон орлогыг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх,

·           Нийслэлийн өмчийн ашиглалт, удирдлагын  газрын эд хөрөнгийн тооллогын дүнг холбогдох байгууллагуудад тайлагнах,

·           Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг ханган, мэдээллийг байршуулан, мэдээ тайланг хугацаанд нь гаргах,

·           Өмчийн харилцаатай холбоотой дүрэм, журам болон  байгууллагын дотоодод мөрдөгдөж байгаа эрх зүйн актад  нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн боловсруулах асуудлыг бусад хэлтэстэй хамтран зохион байгуулах,

·           Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын хэрэгжилт, албан хаагчдын үйлчилгээний стандартын хэрэгжилт, ёс зүйн байдалд холбогдох хэлтэстэй хамтран хяналт тавих,

·           Ажлын хэрэгцээнд зориулсан төрөл бүрийн чиглэлийн мэдээллийн сан байгуулах загвар дизайныг боловсруулах, хэрэгжүүлэх, байгууллагад ашиглагдаж буй программыг сайжруулах, хэвийн үйл ажиллагааг хангах, компютеруудын гадаад дотоод сүлжээний үйл ажиллагааг хангах, байгууллагын веб хуудсыг ажиллуулж, баяжилт хийх, НИТХ болон НЗД-ын зөвлөлийн хуралд оруулах материалд presentation бэлтгэх.

·           Хэлтсүүдийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээ, мэдээллийг байгууллагын цахим хуудсанд оруулах,

·           Архив, албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу хөтлөн явуулах, UBERP системийн үйл ажиллагааг хариуцан, албан бичгийн шийдвэрлэлтэд хяналт тавин ажиллах,

 

·           Байгууллагын захирамжлалын баримт бичгийг хэвлэмэл хуудсанд хэвлэж ёсчлох, хэвлэмэл хуудасны захиалга, ашиглалтыг хариуцан ажиллах. 

 

 

ХАНДАЛТ

383991
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
10
376
386
2480
383991

Таны IP: 18.207.249.15