wrapper

Эрхэм зорилго: Нийслэлийн өмчийн бодлого боловсруулах, нийслэлийн өмчит болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн өмчийн үр өгөөжийг нэмэгдүүлэх.

            Үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:

 

·           Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын захиралтай контракт гэрээ байгуулах, гэрээний биелэлт дүгнэх, зорилтот түвшинг тогтоох, балансын шинжилгээ хийх,

·           Нийслэлийн өмчит төсөвт үйлдвэрийн газар, төсөвт байгууллагуудын удирдлагуудтай “Нийслэлийн өмчийг эзэмшүүлэх гэрээ” байгуулах, дүгнэх

·           Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм, бүтэц, орон тооны дээд хязгаарыг судлан боловсруулах, шийдвэр гаргуулах,

·           Нийслэлийн өмчит болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ, УЗ-д ажиллах төлөөлөгчийг томилох, чөлөөлөх асуудлаар шийдвэр гаргуулах, нийслэлийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,

·           Нийслэлийн өмчийн хуулийн этгээдээс дагаж мөрдөх төлөвлөлт, ашиг орлогын хуваарилалт, цалин хөлс, нормативын талаар эрх бүхий байгууллагын санал дүгнэлтийг авч холбогдох хэлтэстэй хамтран санал боловсруулах,

·           Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийг шинээр байгуулах, өөрчлөн зохион байгуулах, татан буулгах, хамтарсан аж ахуйн нэгж байгуулах санал боловсруулан холбогдох шийдвэр гаргуулах, хэрэгжилтийг ханган ажиллах,

·            Үйл ажиллагаа нь зогссон, эдийн засгийн чадамжгүй болсон зэрэг нийслэлийн өмчит байгууллагыг татан буулгах, дампууруулах асуудлыг судлан боловсруулж, НИТХТ-ийн тогтоол болон НЗД-ын захирамж гаргуулан хэрэгжилтийг ханган ажиллах,

·           Нийслэл хотын хөгжлийг дэмжсэн төсөл, хөтөлбөрийг боловсруулах, шинээр өмч бий болгох ажлыг зохион байгуулж шийдвэр гаргуулах, хэрэгжүүлэх,

·           Нийслэлийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх, ашигт ажиллагааны түвшинг нэмэгдүүлэх талаар нэгдсэн бодлого гаргах, хэрэгжилтийг ханган ажиллах,

·           Ногдол ашгийн орлогыг төсөвт төвлөрүүлэх,

·           Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн үндсэн хөрөнгө шинээр олж авах зөвшөөрөл олгох,

·           Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон үндсэн хөрөнгийг данснаас хасах асуудлыг хянаж журмын дагуу шийдвэрлүүлэх,

·           Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн балансаас балансад шилжүүлэх хөрөнгийн асуудлыг судлан шийдвэр гаргуулах,

·           Дансны ангилал зөрүүтэй хөрөнгийг данснаас дансанд шилжүүлэх хүсэлтийг хянан үзэж шийдвэрлүүлэх,

·           Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдэд гадаад дотоодын хандив тусламжаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэх ажлыг зохион байгуулах,

·           Нийслэлийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын үйл ажиллагааг өргөжүүлэх, техник технологийг шинэчлэх зорилгоор Засгийн газар, яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, зээл, буцалтгүй тусламжаар бий болсон эд хөрөнгийг бүртгэлд тусгах,   

·           Нийслэлийн өмчид хувийн хөрөнгө оруулалт хийх, хөрөнгө оруулалтыг хянах, баталгаажуулах ажлыг зохион байгуулах

·           Нийслэлийн өмчит байгууллагууд өөрийн эзэмшил эд хөрөнгө, газраа зориулалтын дагуу ашиглаж байгаа эсэхэд хяналт тавих,

·           Нийтийн эзэмшлийн эд хөрөнгөө нийслэлийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэн өгөх хүсэлт ирүүлсэн иргэн, хуулийн этгээдийн хүсэлтийг судлан холбогдох эрх бүхий этгээдүүдээр хэлэлцүүлэх, бүртгэлд тусгах шийдвэр гарсан тохиолдолд шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, хүлээлгэн өгөх, 

·           Нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн Нийслэлийн Засаг даргаас эрх шилжүүлсэн хөрөнгө оруулалтын ажилд захиалагчийн хяналт тавих,

·           Нийслэлийн өмчийн эд хөрөнгийн тооллого, дахин үнэлгээг нийслэлийн өмчит болон өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хүрээнд зохион байгуулах,

·           Нийслэлийн өмчит болон нийслэлийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн эцсийн санхүүгийн тайланг хүлээн авч, үндсэн хөрөнгийн тодруулгыг шалган тулгалт хийх, мэдээллийн системд шаардлагатай өөрчлөлтийг хийлгэх,

·           Үндсэн үйл ажиллагааны чиглэлтэй холбоотой гарсан тогтоол, захирамжийн биелэлтийг хангуулах,

·           Нийслэлийн өмчид шинээр бий болсон болон данснаас хасагдсан, балансаас балансад, данснаас дансанд шилжсэн зэрэг хөрөнгийн хөдлөл өөрчлөлтийн талаарх судалгааг улирал, хагас жил, жилээр гаргах,

·           Байгууллагын цахим хуудсанд оруулах мэдээ, мэдээллийг цаг тухайд нь холбогдох хэлтэст хүргүүлэх.

ХАНДАЛТ

383991
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
10
376
386
2480
383991

Таны IP: 18.207.249.15