wrapper

2019.01.16

          Монгол, Сингапурын хамтарсан “Монголын хөлөг онгоцны бүртгэл хамтарсан компани”-ийн Бүгд Найрамдах Сингапур улсад болсон Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд 2019 оны 01 дүгээр сарын 04-10-ны өдрүүдэд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ч.Однасан оролцлоо.

Хувь эзэмшигчдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:

  • Монголын хөлөг онгоцны бүртгэл хамтарсан компанийн шинээр томилогдсон ТУЗ-ийн гишүүдийг танилцуулах
  • Монголын хөлөг онгоцны бүртгэл хамтарсан компанийн 2018 оны жилийн эцсийн тайланг танилцуулж дүгнэлт хийх
  • Монголын хөлөг онгоцны бүртгэл хамтарсан компанийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг танилцуулах
  • Монголын хөлөг онгоцны бүртгэл хамтарсан компанийн 2017 болон 2018 оны хуримтлагдсан цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах асуудлыг хэлэлцлээ.

         Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан ногдол ашиг хуваарилах асуудлыг тавьж хэлэлцүүллээ.

         Монголын хөлөг онгоцны бүртгэл хамтарсан компанийн 2018 оны жилийн эцсийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг хэлэлцэн дүгнэж, 2019 оны төлөвлөгөөг баталсан. Мөн 2018 оны санхүүгийн үр дүнгээр ногдол ашигт 400.000 ам доллар хуваарилахаар шийдвэрлэсэн бөгөөд нийслэлийн өмчийг эзэмших 5%-д ногдох ногдол 20.000 ам долларыг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх шийдвэрийг гаргуулсан болно.     

         Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/949 дүгээр захирамжийн дагуу тус газрын дарга Ч.Однасан 2018.10.14-2018.10.23 –ны өдрүүдэд Бүгд Найрамдах Франц улсад албан томилолтоор ажилласан.

ХАНДАЛТ

392672
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
46
154
1414
3866
392672

Таны IP: 3.215.182.36