wrapper

АЛБАН ХЭРЭГ ХӨТЛӨЛТИЙН EDOC СИСТЕМИЙН ТАЛААРХ АЛБАН ХААГЧДЫН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН СУДАЛГААНЫ НЭГДСЭН ДҮН

ННЗ-ны болон тэдгээрийн харьяа байгууллагуудад ашиглагдаж буй албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн “https://Edoc.ulaanbaatar.mn” системийг 2015 оноос нэвтрүүлж эхэлсэн 2018 онд тус системийн 3 дах хувилбарыг ННЗ-ы болон тэдгээрийн харьяа 1100 гаруй байгууллагын өдөр тутмын баримт бичиг солилцох, боловсруулах, нэгдсэн хяналт тавих албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд ашиглаж байна.

Уг системийн талаар албан хаагчдын дунд явуулсан сэтгэл ханамжийн судалгаагаар дараах санал, дүгнэлт гарлаа.

Edoc системийг хэрэглээнд нэвтрүүлснээр бий болсон үр ашиг давуу тал:

1. Бүх Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд Edoc системд холбогдсноор байгууллага хооронд албан бичиг түргэн шуурхай цаг алдалгүй хүрдэг болж, хүргэлтийн зардлыг хэмнэх болсон.

2. Edoc систем ашигладаг байгууллагууд бичиг явуулахад цахимаар явуулж цаас хэмнэх болсон.

3. Албан бичгийн явцын мэдээллийг илгээсэн байгууллага хянах боломжтой болсон.

4. Албан бичгийн шийдвэрлэлтийн байдал ил тод, хариуцлагатай болсон.

5. Ирсэн бичгийн цахим архивыг үүсгэдэг болж, ажлыг хөнгөвчилсөн.

6. Ирсэн, явсан бичгийн шийдвэрлэлтийн мэдээний тайланг гаргахад хялбар болсон.

Edoc системийн сул тал цаашид сайжруулалт хийх

1. Хайлтын системийг илүү сайжруулах:

2. Системд хандаж буй хэрэглэгчийн тоогоор ачаалалж, хурд удааширдаг

3. Манай байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээг үзүүлэхэд шаардлагатай хавсралт материалыг урьдчилан мэдэгдэх боломжгүй

4. Мобайл аппликейшны хөгжүүлэлтийг сайжруулах

5. Баримт боловсруулалтын цэсийг ашиглалтад оруулах

ХАНДАЛТ

392681
Өнөөдөр
Өчигдөр
Энэ долоо хоног
Энэ сар
Нийт
55
154
1423
3875
392681

Таны IP: 3.215.182.36